НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТАНИЛЦ: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн гол 33 уулзварын камерын өгөгдлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийв
2022.09.15

ТАНИЛЦ: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн гол 33 уулзварын камерын өгөгдлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийв

"Монголын дата клуб" ээлжит өгөгдлийн шинжилгээний үр дүнгээсээ хуваалцаж байна. Энэ бол нийслэлийн хүн бүрд хамаатай болсон түгжрэлтэй холбоотой мэдээлэл.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд автомашины тоо, зорчилт нь хэр зэрэг ачаалал үүсгэдэгийг олж мэдэх зорилгоор Авто тээврийн үндэсний төвийн суудлын авто тээврийн хэрэгслийн бүртгэл болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн гол 33 уулзварын камерын хагас жилийн өгөгдлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийв.

Өгөгдлийг шинжилсэн бөгөөд зарим үр дүнгээс танилцуулъя.

  • УБ хотын автомашины импорт жил бүр нэмэгдэж буй бөгөөд энэ нь эдийн засгийн идэвхжил, зарим өөрчлөлтүүдээс ихээхэн шалтгаалдаг 
  • Дунджаар нэг өрхөд 1.4 автомашин оногдож байгаа нь цаг агаарын хувьд ижил төстэй Чикаго, Астана зэрэг хоттой харьцуулахад өндөр байна 
  • Нийслэлийн автомашины өсөлтийн хурдыг 2017 оноос хувийн хэвшил болон ББСБ, арилжааны банканд бүртгэлтэй автомашины тоо тайлбарлах болов 
  • Хэдийгээр хүн ам ихтэй дүүргүүдэд автомашин их бүртгэгдэж байгаа ч орон сууцны барилгажилт эрчимтэй явагдаж буй хороодод автомашины нягтаршил хамгийн өндөр байна.
  • Нийслэлд бүртгэлтэй автомашины ердөө 13.1% нь 10-аас доош жилийн насжилттай. 47.9% нь 16-аас дээш жилийн насжилттай байна 
  • Жил ирэх бүр автомашины худалдан авалт нэмэгдэж байгаа ч шинэ биш хуучин автомашины худалдан авалт тэлсээр байна. Энэ нь эргээд хүрээлэн буй орчин, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тул автомашины чанарт анхаарч, хуучин автомашины хэрэглээг бууруулах сонголтыг дэмжих нь чухал 
  • Уулзваруудын камерын өгөгдлөөр замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын 70 гаруй хувь нь өдөрт 1 эсвэл 2 өдөрт 1 удаа зорчдог. Харин дугаарын хязгаарлалттай автомашинуудын ойролцоогоор гуравны нэг нь журам зөрчиж хөдөлгөөнд оролцдог. Тиймээс дугаарын хязгаарлалт хангалттай зохицуулалт болж чадахгүй байна 
  • Эдийн засгийн өсөлт, хүн амын насны суварга, орон сууцны барилгажилт зэрэг нь цаашид ч автомашины нягтаршлыг өдөөхөөр байна

undefin

ШИНЭ МЭДЭЭ