Х.Болорчулуун: Нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуур, ээрмэл болон бэлэн бүтээгдэхүүн экспортлох нь салбарын гол бодлого
2022.09.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Болорчулуун: Нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуур, ээрмэл болон бэлэн бүтээгдэхүүн экспортлох нь салбарын гол бодлого

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Монголын ноос ноолуурын холбоо, Итали Монголын технологийн төвд ажиллаж, үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонсож, салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломж, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцсон юм.

Монголдоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг бүхий л талаар дэмжиж, цаашид нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, улмаар ээрмэл болон бэлэн бүтээгдэхүүнийг экспортолдог улс болоход анхаарч ажиллана.

Энэ бодлогыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгохын тулд “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг Засгийн газрын хуралдаанаар даруй хэлэлцүүлэн батлуулна” гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ