МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы тариаланчдад зориулсан  "Техник үйлчилгээний дундын төв" нь үр шимээ өгсөөр байна
2022.09.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Дарханы тариаланчдад зориулсан "Техник үйлчилгээний дундын төв" нь үр шимээ өгсөөр байна

Дарханы газар тариаланчид, ногоочдын өмнө тулгамддаг хамгийн том асуудал нь хавар, намартаа хүн хүч, техникийн дутагдалтайгаас асар их бүтээмж, зардал алддаг явдал юм.

Үүнийг шийдэх зорилгоор “Техник үйлчилгээний дундын төв" байгуулж, орон нутгийн удирдлагуудтай хамтран багагүй хөөцөлдсөний эцэст ХАА-г дэмжих сангаас эхний ээлжид иж бүрдэл бүхий 10 трактор авч, хүлээлгэн өгсөн билээ.

Өнгөрсөн хавраас ажиллаж эхэлсэн дундын төв маань хавар, намрын тариалалт, ургац хураалтын үеэр тариаланч, ногоочдод багагүй дэм тус болон ажиллаж байгаа тухай таатай мэдээлэл ирлээ.

Дундын төвийн бааз гэдэг утгаараа тоног төхөөрөмж авч чаддаггүй, өндөр үнэтэй түрээслэх боломжгүй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг тариаланчид, ногоочдодоо хамгийн бага үнээр түрээсийн үйлчилгээ явуулж, хагас жилийн хугацаанд нийт 95 иргэн, 12 аж ахуй нэгжид дараах төрлийн үйлчилгээнүүдийг амжилттай үзүүлжээ.

  • Газар хагалгаа - 558 га
  • Төмс тарилт - 58 га
  • Төмс хураалт - 62 га
  • Хор цацалт - 8 га
  • Маналт - 9 га

Цаашид тус төвийн тоног төхөөрөмж материаллаг баазыг нэмэгдүүлэх ялангуяа өвлийн хүлэмж, зоорьтой болгох, үйлчилгээний нэр төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд улам бүр хичээж ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ