МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ДБЭТ, Чойжин ламын сүм музейн сэргээн засвар, тохижилттой танилцав
2022.09.22

ДБЭТ, Чойжин ламын сүм музейн сэргээн засвар, тохижилттой танилцав

Соёл урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа. /2022-09-21/

Мөн салбарын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарт тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцав. Соёлын салбараасаа “гар татдаг” төр улс гэж хаана ч байдаггүй. Соёлын бодлого бол тухай улс орны өв түүхийн хэлхээг улам батжуулж байдаг нэгэн цөм хүрд.

Монгол улсын соёл, урлагийн өв, дархлаа бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын язгуур үндэс. Соёл урлагийн байгууллагаар дамжуулан бүтээлч үйлдвэрлэл өрнөж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь, Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл гэж миний хувьд ойлгодог.

Тиймдээ ч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд энэ салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гол бодлогод анхаарах ёстой гэж үздэг.

2022 оны улсын төсөвт, Соёлын яаманд 155 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч, хоёр удаагийн төсвийн хэмнэлт болон тодотголоор 50 гаруй хувийг нь танаж 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан байна.

2023 оны төсөв хэлэлцэж эхлэх гэж байгаа энэ үед соёлын салбарт тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг Соёлын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй ярилцсан. Соёлын байгууллагуудын томоохон бүтээн байгуулалтууд эхэлсэн бөгөөд одоо бодлогын зөв тохируулга энэ салбарт чухал гэдэг нь харагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ