НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

З.Төмөртөмөө: Энэ сарын 25-нд болох автомашингүй өдөр спорт, урлагийн олон хөтөлбөртэй
2022.09.22

З.Төмөртөмөө: Энэ сарын 25-нд болох автомашингүй өдөр спорт, урлагийн олон хөтөлбөртэй

2009 оноос хойш нийслэлд жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор есдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө,

элхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг автомашингүй өдөр болгон зарласан байдаг. Манай улсын хувьд амралтын өдрийг сонгон автомашингүй өдрийг зохион байгуулна. Нэг өдөр ч гэсэн автомашинаас татгалзаж, гэр бүлдээ цаг гаргах, явган алхах зэрэг эрүүл мэндийн талаас олон ач холбогдолтой. Энэ жил маш олон арга хэмжээ зохион байгуулна. Автомашингүй өдрөөр явган алхдаг, дугуй унадаг гэх ойлголт байдаг бол энэ жил спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, шатрын тэмцээн, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд болно" гэлээ.

Мөн энэ жил МУИС-ийн 80 жилийн ой тохиож байгаа тул дээрх өдөр марафон зохион байгуулах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ