Хууль бус газар олголтыг цэгцлэх талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав
2022.09.23
Барилга, Хот байгуулалт

Хууль бус газар олголтыг цэгцлэх талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав

Баянзүрх дүүргийн 11 хорооны иргэдтэй уулзаж дүүргийн хууль бус газар олголтыг цэгцлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож холбогдох албан тушаалтнуудтай хамт ажиллалаа.

Дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр Засгийн газрын гишүүн ажиллах үед дүүргийн Засаг дарга нь ирсэнгүй. Дүүргийн иргэд тулгамдсан олон асуудалтай, шийдвэрлэгдэхгүй байгаад бухимдалтай байна. Ялангуяа хөрсний бохирдол хэмжээ хэт ихэссэн, Да хүрээ зах болон авто засварын төвүүдийн хаягдал тос, масло айлуудын хашаанд нэвчиж эрүүл амьдрах нөхцөл алдагдаж байгааг олон хүн хэлж байна.

СЭМҮТ-ийн бохир усыг шууд задгай хаяж суурьшлын бүс буюу айлуудын хажуугаар урсан бохирын үнэр их тархсан бөгөөд хөрсний бохирдол мөн ихэссэн. Тиймээс СЭМҮТ бохир усны хоолойг холбоход шаардлагатай байгаа 53 сая төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос яаралтай гаргаж тус асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг үүрэг болголоо.

БЗД-ийн 11-р хорооны иргэдийн газрын маргаантай байдлыг эцэслэх үүднээс БОАЖЯ, дүүрэг, иргэдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж 2022.09.26-ны өдөр анхны хурлыг хийхээр боллоо. Удахгүй газрын асуудлуудыг шат дараалан шийдвэрлэх болно.

ШИНЭ МЭДЭЭ