НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Гэр бүлдээ муугүй эмч байх шаардлагатай болдог
85-р сургуульд хашаа барих төсөл
2010.07.04

Гэр бүлдээ муугүй эмч байх шаардлагатай болдог

Улстөрчийн гэргий булангийнхаа анхны зочноор "Бридж" группээр овоглогддог УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн гэргий Б.Баасансүрэнг урьсан юм. Тэрбээр ОХУ-д нэхмэлийн инженер, эх орондоо нягтлан, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Одоо Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн сангийн тэргүүнээр ажилладаг.

-Нөхөртэйгээ анх хэрхэн танилцаж байсан бэ?

-Тухайн үед гадаадад сурах оюутанууд сонгосон мэргэжлийнхээ дагуу яамдуудад хуваарилагдаж тэндээсээ зардал мөнгөө авдаг байсан юм. Бид хоёрын сурдаг сургуулиуд тухайн үед Хөнгөн үйлдвэрийн яаманд харьяалагдаж байсан. Тэнд л бид хоёр анх танилцаж, миний хань анх намайг олж харсан гэдэг юм. Би тэгэхэд дөнгөж I курсийн оюутан, манай хүн III курсийн том ах байлаа.

-Нөхөр чинь хэр сайн хань сайн эцэг вэ. Нөхрийнхөө ажлыг хэрхэн дэмжиж, тусладаг вэ?

-Миний хань сайн хүн шүү. Зорьсон ажлынхаа эцсийн үр дүнг үзэхийн тулд үнэхээр тууштай зүтгэдэг. Найз нөхдийнхөө төлөө үнэхээр сэтгэл тавьдаг юм. Олон ч найз нөхөдтэй. Заримдаа харж байхад бусдын төлөө төрсөн юм шиг санагддаг. Тэр ч утгаараа өрхийн сайн тэргүүн, үр хүүхдийнхээ хувьд хатуу, зөөлөн нь тэнцсэн сайн эцэг. Ер нь нэг гэр бүл гэдэг бие биенээ анхаарч халамжилж, зовсон жаргасан аль ч цаг мөчид хамтдаа байж, алдаж эндвэл түшиг тулгуур нь болж, ахиж дэвшвэл урам өгч, хүч оруулах ёстой гэж боддог. Бодлыг минь тэр сайтар ойлгодог. Гэр бүлийн амьдрал хайр, халамж, гэгээлэг байж оршин тогтдог гэдэгт итгэдэг. Ийм байж миний ханийн ажил эрч хүчтэй байна гэж боддог. Эндээс л гэр бүлд халуун дулаан уур амьсгал бий болно.

-Хоёр хүүхдээ ямар хүн болгоно гэж боддог вэ. Эх хүн бүр л сайн хүн болгохыг боддог шүү дээ?

-Одоо манай хоёр хүүхэд сурган хүмүүжүүлэгчдийн хэлснээр эцэг эхтэйгээ найз байх насан дээрээ ирсэн болохоор аль болох тэдний хүсэл сонирхлыг нь дэмжиж туслахыг боддог. Номтой нөхөрлүүлж өөрөө өөрийгөө хөгжүүлэх орчныг нь бүр дүүлж өгөхийг хичээж байна. Ер нь би хүүхдийнхээ өөрийнх нь хүсэл сонирхол дээр тулгуурлаж, залж, чиглүүлж өгөхийг эрхэмлэдэг. Түүнээс бус чи заавал ийм байх ёстой, ийм мэргэжилтэй болохын тулд ингэ гээд хатуурхаж заадаггүй. Янз, янзын диплом авахдаа гол нь бус жинхэнэ боловсрол, чадвартай иргэн бас сайн ээж, аав болох талаас нь сургаж байгаа санаатай.

-Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Сухомлинский хүн бүр математикч болох албагүй. Харин хүн бур эцэг, эх болдог гэдэг. Тэгэхлээр эх хүн үр хүүхдээ сайн хүн сайн эцэг эх болгоход бэлдэж, хань даа халамжтай хайр энэрэлтэй байх ёстой. Энийг хир хэрэгжүүлэхээс эзэгтэйн сайн муу нь шийдэгдэх байх.

-Амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Хүний амьдралын нэг гол утга учир нь аз жаргалтай байх мөчүүд. Тийм болохоор бид амралтын өдрөө аль болох гэр бүлээрээ хамтдаа байж, эрүүл мэнддээ анхаарч салхинд гарах, аяллаар явах, фитнэсээр хичээллэх зэргээр өнгөрүүлэхийг хичээдэг. Мэдээж хааяа найз нөхөдтэйгээ санаа бодлоо солилцож ярьж хөөрөх, хүүхэд багачууддаа туслахын тулд юу хийх тухайгаа зөвлөдөг.

-Бизнесмэн байсан, тэгээд УИХ-ын гишүүн хүний ар талыг авч явна гэдэг амаргүй байдаг байх. Элдэв хэл амыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Бизнесийн салбарт ажиллаж байсан ч, УИХ гишүүн байсан ч ар тал нь амар амгалан байвал, тэдний төр улсаа засах, хөгжүүлэх ажил үйлс бүтэмжтэй байх болно. Дээр нь ар талд байгаа хань нь аливаа хүнд ажлын үед, сэтгэлийн тэнхээ, тэвчээртэй, ухаалаг байх ёстой. Бас өрх гэр гэдэг жижиг байгууллагыг авч явах сайн менежер байхын төлөө өөрийгөө хурцдахаас өөр аргагүйд хүрнэ. Мөн гэр бүл дотроо тэдний эрүүл мэнд юунаас ч чухал учраас тэдэндээ муугүй эмч байх шаардлагатай болдог.  

ШИНЭ МЭДЭЭ