ДИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо
2022.09.14
Орон нутгийн хөгжил

ДИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

  • Дүүргийн Мэргэжлийн Хяналтын хэлтсээс хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай" асуудлыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Х.Цогоо
  • Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай" асуудлыг Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Зоригоо
  • Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай" асуудлыг Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр
  • Сүхбаатар дүүрэгт Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын тухай" ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Бямбасүрэн
  • Дүүргийн хороодын хэсгийн хуваарийн тухай"
  • Сүхбаатар дэвшил, Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг Засаг даргын орлогч М.Алтангэрэл
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай болон бусад асуудлуудыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Хурлын үеэр дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс Сүхбаатар дүүрэгт 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа талаар мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ