МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто замын ажлыг эрчимжүүлэх чиглэлд ажиллав
2022.10.05
Зам, Тээвэр

Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто замын ажлыг эрчимжүүлэх чиглэлд ажиллав

Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажилтай Н.Энхболд гишүүн болон салбарын яам, аймаг орон нутгийн удирдлагуудын хамт танилцлаа.

Уг авто замын барилгын ажлыг ЗТХЯ-аас 4 багц хэсэгт хуваан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан, гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзаж, авто замын ажлын гүйцэтгэлийг сайжруулах, шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Ажлын явцыг тус бүрээр харьцуулбал:

1-р багц: УБ-Арвайхээр чиглэлийн А0301 авто замаас-Угтаалцайдам сумын 1-р баг хүртэлх 32,1 км авто зам, гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК, "Үри констек" ХХК-ийн түншлэл шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 17.1%-тай хэрэгжиж байна.

2-р багц: Угтаалцайдам сумын 1-р баг-Угтаалцайдам сумын төв хүртэлх 18,1 км автозам, гүйцэтгэгчээр "Ди Вай Кей Би" ХХК шалгарч, 2025.08.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 8%-тай хэрэгжиж байна.


3-р багц: Угтаалцайдам сумын төвөөс-Цээл сумын төв хүртэлх 23,7 км авто зам, гүйцэтгэгчээр "Билэгт зам" ХХК шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 2%-тай хэрэгжиж байна.

4-р багц: Угтаалцайдам сумын 1-р багаас Заамар сумын төв хүртэлх 46,4 км авто зам болон Угтаалцайдам сумын төвийн 2,0 км авто замын гүйцэтгэгчээр "Үйлсийн зам" ХХК шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 6%-тай тус тус хэрэгжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ