2022.10.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
"Эрдэнэс твантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтын аудитад хамрагдав
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Бид стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авсан бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллаж байна.