2022.10.07
Эдийн засаг, Худалдаа
Т.Энхтүвшин: Боомтын сэргэлт, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг төсөвт хэрхэн тусгав
УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Онцгой албан татвар болон хөрөнгийн албан татварууд өмнөх оноос буугаад төлөвлөгдсөн байна. Хөрөнгийн зардал яагаад буурсан юм бэ?
“Ирээдүйн өв сан”-д жил бүр ашигт малтмалын нөөцөөс мөнгө төвлөрүүлж байх ёстой. 2022 онд огт төвлөрүүлээгүй. 2023 онд мөн адил алга. Үүнд яг хэчнээн төгрөг байгаа талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө үү?
2023 онд Мал аж ахуй, газар тариалангийн салбар, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх арга хэмжээнд ХХААХҮЯ-ны багцад 228.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьж өгсөн байна. Энэ мөнгөн дүнгийн задаргааг тайлбарлана уу?
Боомтын сэргэлт, хөгжлийн асуудлыг хүн болгон ярьж байна. Боомт руу чиглэсэн хөрөнгө оруулалт тавьсан юм уу. Гашуун сухайт, Ханги-Мандал зэрэг эрчим хүчнээс хамааралтай боомтууд байна. Эдгээрийн эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Зээлийн үйлчилгээний төлбөр улам л нэмэгдээд байна. Алдагдал буурахын хэрээр зээлийн үйлчилгээний төлбөр дагаад буурах ёстой баймаар юм. Үүн дээр тодруулга өгнө үү?
Газрын тосны тухай хуулийг шинэчилсэн. Газрын тосны хайгуул хийх, өрөм худалдан авах, боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх вэ. Үүн дээр хөрөнгө тавьж өгсөн үү?
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03