МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Ажлын байрны бэлгийн дарамтыг таслан зогсооё
2022.10.11
Хүний эрх

С.Одонтуяа: Ажлын байрны бэлгийн дарамтыг таслан зогсооё

Ажлын байран дахь бэлгийн дарамт бол маш далд, олон хэлбэрээр үйлдэгддэг ноцтой гэмт хэрэг юм. Энө төрлийн гэмт хэрэгт ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн дийлэнх нь ямар нэг байдлаар нэг удаа өртөж байсан гэсэн судалгаа байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд, хамтран 20 жил тууштай зүтгэж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн дэмжлэгээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 6 болон 7 дугаар зүйлд тусгаж өгсөн. Гэвч АББД-ыг байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулиар таслан зогсооно гэхэд хүчин мөхөсдөнө.

Хамгийн гол нь үйлдэгдсэний дараа хуулиар зохицуулахаас илүүтэй энэ төрлийн гэмт хэргээс урьчдилан сэргийлэх, болон АББД НЬ ГЭМТ ХЭРЭГ гэдгийг иргэдэд ойлгуулах, нөлөөлөх ажил хийх нь туйлын чухал байна. Тйимээс АББД-ыг хориглох эмэгтэйчүүдийн хөдөлгөөн арга хэмжээнд оролцож, цаашид энэ асуудлыг Эрүүгийн тухай хуульд тусгах асуудалд анхаарч ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ