МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Нандин" чуулганд Сэлэнгэ аймгийн сурагчдын төлөөлөл оролцжээ
2022.10.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Нандин" чуулганд Сэлэнгэ аймгийн сурагчдын төлөөлөл оролцжээ

Олон улсын "Охидын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулж МЭХ-ноос зохион байгуулсан “Нандин” чуулганд МЭХ-ны Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлөөс санаачлан Сэлэнгэ аймгийн сум, тосгон бүрээс сурагчдын төлөөллийг оролцуулж, дуу хоолойгоо хүргэх боломжоор хангалаа.

Энэхүү чуулганд аймгаа төлөөлөн оролцсон сурагчдын төлөөллийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хамт Төрийн ордонд хүлээн авч, үдийн зоог барисан юм.

Уг үйл ажиллагаанд оролцож, сум орон нутагт нийтлэг тохиолдож буй асуудлаар дуу хоолойгоо хүргэсэн сурагчид өчигдөр нээлтээ хийсэн "Чингис хааны музей"-г үзэж сонирхлоо. Цаашид энэ төрлийн олон ажлуудыг Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран санаачилж сум бүрт хэрэгжүүлэхээр болжээ.

ШИНЭ МЭДЭЭ