Голланд улс, дэлхийд хүлэмжийн аж ахуйгаараа тэргүүлдэг
2022.10.13
Гадаад харилцаа

Голланд улс, дэлхийд хүлэмжийн аж ахуйгаараа тэргүүлдэг

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нидерланд Улсын Rijk Zwaan (Райк Зваан) компаний төлөөлөл болон албан ёсны дистрибютор Dutch Mongolian Trade Office-н захирал С.Алтанчимэг нартай уулзлаа.

Уулзалтаар дэлхийд хүлэмжийн аж ахуйгаараа тэргүүлдэг Голландын хүлэмж болон туршлагыг нэвтрүүлэх, аль ч улиралд ногоо тарих нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлуудаар ярилцаж, Нидерланд Улсаас бүхий л төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийн үрийг Монголд нийлүүлдэг тус компанийн ажлын талаар мэдээлэл сонсож, санал солилцож Монголчуудтай энэ талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ