МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13

Ц.Сэргэлэн: Төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг өөрчилснөөр цалин хэдэн хувь нэмэгдэх вэ

УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг өөрчилснөөр төрийн албан хаагчдын авах цалин одоогийхоос дунджаар хэдэн хувиар нэмэгдэх боломжтой болох вэ?

Тэтгэвэр тогтоолгосон иргэд төрийн албанд ажилуулахгүй гэсэн хуулийн төсөл явж байгаа. Зөвхөн гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж болно гэсэн. Энэ дээр би зөвхөн цалин, тэтгэвэрийг давхцуулан олгож байгаатай холбоотой асуудал үүсэж байна уу гэж харж байгаа юм. Тиймээс иргэд өөрсдөө хүсвэл цалин юм уу тэтгэвэрийнхээ аль нэгийг нь аваад төрийн албанд ажиллаж болдог сонголтыг сонгож болоогүй юм уу? Олон мянган тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагч дотор ур чадвар өндөртэй, туршлага бүхий өндөр мэргэжилтэй, төрд хэрэгтэй олон хүмүүс бий. Ажлынхаа онцлогоос болоод харьцангуй эрт тэтгэвэр тогтоолгосон байдаг. 

Өндөр үнэ бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, архи тамхины татварыг илүү өндөр тогтоох нь үр дүнтэй гэж би үзэж байгаа юм. Улаанбаатар хотоор дүүрэн өндөр өндөр оффисын барилгууд байна. Энэ оффисын барилгуудын түрээсээс олдог орлого ямар байгааг хүн бүхэн мэднэ. Машинуудыг ангилан авч үзвэл өндөр үнэ бүхий том оврын жип авто машинууд их явж байгаа. Эдгээрийн татварууд байна. Харин эсэргээрээ хязгаар хөдөө орон нутагт ажлын байр бий болгосон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, обьектыг барьсан тохиолдолд татвараас чөлөөлдөг ийм ялгавартай хандлага байвал аль аль талдаа илүү үр дүнтэй. Миний ярьж буй асуудал бол бага болон дунд орлоготой иргэдэд төдийлөн хамаарахгүй асуудал шүү.

Татвар нийгмийн даатгалын байцаагч нар, тээврийн байцаагч, ГИХ-ын албаныхан гэх мэтчилэн төрийн албадууд хувцас, форм хэрэглэж байгаа. Ийм өндөр үнэтэй хувцас, форм хэрэглэх шаардлага байдаг уу? Үүнд улсын төсвөөс хэдийн хэмжээний хөрөнгө төсөвлөж байгаа вэ?

 Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ