МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг боловсруулахдаа гадны туршлагаас хэр судалсан бэ?

УИХ-н чуулганы /2022.10.14 /-ны өдрийн хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хамгийн гол асуудлын нэг нь төлбөрийн чадваргүйд тооцох өөрийн хөрөнгийн талаар Компани тухай болон Дампуурлын тухай хуульд өөр өөр заасан байдаг. Үүнийг засаагүй. Хэрэг гүйцэтгэгчтэй холбоотой асуудлын зохицуулалт муу. Дампуурлын тухай хуулийн нэг асуудал нь дахин хөрөнгөжүүлэх байдаг. Өнгөрсөн хугацаанд дампууралтай холбоотой 174 хөрөнгө шийдсэнээс зөвхөн 7 хэрэгт дахин хөрөнгөжүүлэх асуудлыг шийдсэн нь дөнгөж 4 хувьтай тэнцэж байна.

Иймд дампууруулаад хаях биш, боломжтой компанийг дахин хөрөнгөжүүлж тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм. Мэргэжлийн хулгайч нар бас байгаа. Энэ цоорхойг хэрхэн нөхөж байна. Дэлхийн банкнаас 2019 онд гаргасан “Бизнес эрхлэхүй” нэртэй 10 гол үзүүлэлтээр судалгаа хийхэд манай улс төлбөрийн чадваргүйдлийн үзүүлэлтээр 190 орноос 152-т орсон. Энэ бол хуулийг өөрчлөх гол үзүүлэлт болж байна.

Олон улсын хөрөнгө оруулагч нар төлбөрийн чадваргүйдлийг харж хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсад хөрөнгө оруулагчид цөөрсөн нь үүнтэй холбоотой. Иймд энэ хууль зөвхөн дампуурлын асуудал биш хөгжлийн асуудлыг шийдэх хууль орж ирж байна. Түүнчлэн бусад улс орны туршлагаас хэр оруулсан бэ. Шүүгч нар энэ чиглэлд бэлтгэгдэж чадсан уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ