МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Эдийн засаг, Худалдаа

Н.Энхболд: Дампууралтай холбоотой хэргийг шийдвэрлэх шүүхийн асуудлыг зохицуулах шаардлагатай

УИХ-н чуулганы /2022.10.14 /-ны өдрийн хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Энэ хуулийг дэмжиж байна. Бизнесийн салбарын 2 туйлыг зохицуулж байгаа. Нэг хэсэг нь үнэхээр дампуурч байна, нөгөө хэсэг нь зориудаар хуурамчаар дампуурдаг ийм асуудал бий. Дампуурал гэдэг нэрийг хэвээр нь үлдээсэн дээр. Харин гадаад улсад танилцуулахдаа орчуулаад явж болно. Үүнийг эрүүгийн хэрэг гэхээс илүү яаж зах зээлээ тэлж, энэ чиглэлээр хуульчдаа мэргэшүүлэх тал дээр анхаарах ёстой. Хуучин сэтгэлгээгээр орчин үеийн бизнесийн хэргийг шийдэж чадахгүй. Шүүхийн шийдвэр, прокурорын хүмүүсээ энэ тал дээр мэргэшсэн хүн шүүнэ гэсэн агуулга орох ёстой. Энэ талын шүүмжлэл их байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ