2022.10.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-н чуулганы /2022.10.14 /-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг БШУ-ны сайд Л.Энх-амгалан танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.