2022.10.17
Улстөр
Орон даяар “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна.
Улсын хэмжээнд анх удаа нэгэн зэрэг Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гурван үндсэн сэдвийн хүрээнд 18-25 насны залууст сургалтыг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг КОЙКА олон улсын байгууллага, НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл дэмжин ажиллаж байна. Сургалт үргэлжилж байна.
ШИНЭ МЭДЭЭ
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.10.21
Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ
2024.10.10
ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024.10.07
НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР ДУУСНА
2024.09.02