2022.10.18
Орон нутгийн хөгжил
"Шинэ хөдөө" төслийн хүрээнд Дундговьчууд шинэ ургацаа хураажээ
2017 оноос санаачлан хэрэгжүүлж буй "Шинэ хөдөө" төслийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Дундговь аймгийн сумдад зуны хүлэмжүүдийг олгосон.
Тухайлбал, Сайнцагаан суманд 12 ширхэг дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж, инженерийн хийц бүхий гүний худаг, Баянжаргалан суманд 6 ширхэг хүлэмж, бага оврын трактор, дагалдах иж бүрэн хэрэгслийн хамт гүний худаг бүхий нийт 13 суманд хүлэмж олгосон юм.
Дээрх олгогдсон тоног төхөөрөмжийг ашиглан хүлэмжиндээ төмс, байцаа, лууван, нарийн ногоо тариалж энэ намар ургац арвин авснаа Дундговь аймгийн нутгийн олон хэллээ. Хурааж авсан ургацаа “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдааны үеэр олон түмэнд нээлттэй худалдаж, ургацынхаа ашиг шимийг хүртэж эхэлсэн байна.
Говийн хатуу хөрсөнд ногоо ургуулахад бэрхшээлтэй, ургахгүй, усалгааны асуудал хүнд зэргээр бэрхшээл ярьдаг байсан бол харин ч ургахгүй ногоо, ургамал гэж байхгүй байгааг иргэдийн зүгээс хэлжээ. Түүнчлэн зөвхөн хүнсний ногоо гэлтгүй тарвас, газрын алим, улаан лооль, чацаргана зэрэг жимс ургуулснаа борлуулж байгаа аж.
Цаашид боловсон хүлэмж, тоног төхөөрөмж байвал хоршоо болж нэгдээд илүү их ургац авах боломжтой. Мөн хүнсний ногооныхоо хэрэгцээг орон нутагтаа хангах боломж байгааг иргэдийн зүгээс хэлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа
2022.11.14
Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна
2022.11.11