МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.18
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Засгийн Газар хуулийг дэмжихгүй байхад, яагаад худал хэлж оруулж ирж байна вэ

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ хуулийг дэмжихгүй байгаа. Аж ахуй нэгжүүд байгуулагдаад 124 хоногийн дотор заавал гишүүнчлэлтэй болох ёстой. Мөн заавал татвар төлдөг байх ёстой. Өмнө нь бол сайн дураараа байсан. Өнөөдөр татварын хэмжээ байхгүй байгаа, гэхдээ 5-15 саяын хэмжээ байдаг. Ингэж болохгүй, сая та гадны байгууллагын хуралд суусан, юу гэж зөвлөсөн бэ.

Өнөөдөр 70 мянган аж ахуй нэгж тайлангаа өгч байна. Жилийн бараг тав, зургаан зуун тэрбум төгрөг яригдана. Энэ хуулийг Засаг дэмжээгүй байхад,та яагаад дэмжинэ гэж худлаа ярьж болохгүй. Ковидын үед ХАҮТ "Давтагдашгүй хүчин зүйлийн" гэрчилгээ олгосон, маш том маргаан үүсэж, намайг ЭЗБХ-ны дарга байхад 38 өргөдөл орж ирсэн.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ