СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

“Иргэн таныг сонсъё” уулзалт хоёр дахь өдрөө боллоо
2022.10.19
Орон нутгийн хөгжил

“Иргэн таныг сонсъё” уулзалт хоёр дахь өдрөө боллоо

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Иргэн таныг сонсъё” уулзалт хоёр дахь өдрөө боллоо.

Уулзалтын хүрээнд бүсчлэлээр 43 хороо тус бүрийн иргэдэд тулгамдаж буй хороо, дүүргийн удирдлага, дүүрэг, Нийслэлийн төлөөөлөгчдийн зүгээс түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой анхан шатны асуудлуудын талаар нийт иргэдийн байр суурийг сонсож, шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн уулзалтад 5, 6, 15,16,17, 30, 31,43 дугаар хорооны иргэд оролцож нийтлэг тулгамдаж буй дараах асуудлуудыг төлөөлөгчдөд танилцуулж, хэрэгтэй хариултаа авлаа.

 Үүнд:

  • Орон сууц хорооллын байрнуудын гадна дулаалгын шинэчлэлт
  • Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Ахмад, настнуудад ээлтэй, амрах, идэвхтэй хөдөлгөөн хийх орчин бүрдүүлэх
  • СӨХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих
  • Боловсрол, Цагдаагийн байгууллагууд хамтран ЕБС-ийн сурагчдын хүмүүжил, сахилга батад анхаарал хандуулах /Электрон тамхины хэрэглээ/
  • Иргэдэд архидан согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг байгууллагуудыг хянах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгчид рүү чиглэсэн хэрэглээг таслан зогсоох арга хэмжээ авах
  • Иргэдийн дээрх асуултуудад төлөөлөгчид тодорхой гаргалгаа болон хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, цаашдын төлөвлөгөөт ажлуудыг танилцууллаа.

СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай: Иргэдийн хэлсэн бүх саналыг тэмдэглэн авч хариу хүргүүлэн ажиллах болно. Та бүхний оролцоо, санаачилга, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж буй байгаа нь бидэнд маш том дэмжлэг болж байна. Дүүргийн удирдлагууд болон УИХ, Нийслэл, дүүргийн төлөөлөгчид хамтран дүүргээ бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, автозам талбайг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг сайжруулах, хөрсний бохирдолоос ангижрах, хоггүй хороо, дүүрэг болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь олон өөрчлөлт, шинэчлэлтийг хийлээ.

Товчхон дурдвал, өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 21 мянга гаруй гэрэлтүүлэг ажиллаж, хөрсний бохирдлыг бууруулах 3300 байгууламж барьж, зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 1200 гаруй гарааш, контейнерыг чөлөөлж, талбайг тохижуулж байна. Цаашид ч мөн зөвшөөрөлгүй бүхий л газар, байгууламж бүртэй тэмцэх болно" гэв.

ШИНЭ МЭДЭЭ