Монгол Улс дахь Нэгдсэн Үндэcтний Байгууллагын суурин төлөөлөгчид, Дундговь аймагт ажиллалаа
2022.10.20
Орон нутгийн хөгжил

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэcтний Байгууллагын суурин төлөөлөгчид, Дундговь аймагт ажиллалаа

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэcтний Байгууллагын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон тус байгууллагуудын байгаль орчин, уур амьсгал, нийгмийн асуудлууд хариуцсан мэргэжилтнүүдийн хамтаар Дундговь аймагт ажиллаа.

Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж байгаа Монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүн ЧИП: технологийн шийдэл, ЧИП багц тухай мэдээлэл санхүүжилт, болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны талаар танилцуулгыг аймгийн удирдлагууд, холбогдох албан хаагчдад хийж, цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Энэ шинэ технологийг 50 өрхөд нэвтрүүлэхээр боллоо. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3, 4, 5, 6, 8 дугаар цэцэрлэгүүдэд агаарын чанар хэмжих төхөөрөмж, хонины ноос үйлдвэрийн стандартад нийцүүлж хяргах зориулалтын машиныг 15 сумын 15 залуу малчдад гардуулж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ