МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.20
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Монополын тухай хуулиар нэгнийгээ унагаах ийм мэдээлэл дамжуулбал яах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Авлигаас ангид, авлигаас урьдчилан сэргийлэх, авилгийн индексийг бууруулах , ард олон нийтийн хараа хяналтыг нэмэгдүүлэх гэж байгаа санаа нь бол зөв. Зорилго нь зөв, санаачилга нь зөв. Гэхдээ би энэ хуулийг юугаар хараад байна гэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол төрийн дархлаа, хүний эрх, үндсэн хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, ард түмний эв нэгдэл талаас нь харж байна.

Гэхдээ хуулийн энэ бичиглэл нь болж өгөхгүй байна. Амаар, бичгээр, захидлаар эрх бүхий хуулийн этгээдийн хоёрдогч, гуравдагч этгээдээр дамжуулж мэдээлэл өгч болох юм байна. Монгол хэл дээр, өөрийнхөө эх хэл дээр эсвэл сайн мэддэг гадаад хэл дээрээ мэдээлэл өгч болох юм байна. Тэгэхээр гадаадын иргэд монголын дотоод хэрэгт оролцож монголын иргэдийг хууль хяналтын байгууллагад нь матах нээ? Ингэж ойлгогдож байна. Мөн тэр бичсэн бичиглэлийн хадгалж, мэдээлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэлтэй танилцахыг хориглох юм байна. Мэдээллийн дагуу хуулийн байгууллагууд шуурхай, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хяналт шалгалт хийх юм байна.

Өгсөн мэдээллийн агуулгаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Гэхдээ мэдээлсэн эх сурвалжаа нууна. Төрийн албан хаагч мэдээлэл гаргах юм бол төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийг тогтоосон хязгаарлалтад хамаарагдахгүй гэж байна. Ингээд нууц задлах нь. Мэдээлэл өгч байгаа гадны матаасчин буюу шүгэл үлээгчийн баталгааг монголын төр батлан дааж, хохирол учруулахаас болгоомжлох юм байна. Шүгэл үлээгчийг хариуцлагад татахгүй , хамгаалалтын арга хэмжээнүүд авах юм байна.

Эрх бүхий хуулийн байгууллагууд энэ шүгэл үлээгчийг дэмжиж ажиллаж, шүгэл үлээгчид монголын төр мөнгөн урамшуулал 50 саяас 1,5 тэрбум хүртэлх нөхөн төлбөр олгох юм байна. Энэ 5 бүлэг 22 зүйл дээр мэдээлэл өгсөн гадна, дотны нөхдүүдээс болоод хүний эрх зөрчигдөж үрэгдвэл яах вэ? Гэдэг заалт нэгийг ч олж үзсэнгүй. Түрүүн төрийн нарийн бичиг 20-р зүйл гэж заалтын тухай ярьсан тэр бол зүгээр л худал мэдүүлэг өгөх өгөхийг хориглох тухай ганцхан заалт байсан.

Хариуцлага алга. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гээд бие даасан хууль байгаа. Мэдээлэгчээс мэдээлэл худалдан авах тухай 6 хууль байна. Энэ “Шүгэл үлээгч” хэмээн нэрлэж байгаа энэ мэдээлэгчээс болоод төрийн албан хаагч бие биеийгээ матвал юу болох вэ? Тодруулбал дургүй албан хаагчаа? Нэг салбарт ажилладаг аж ахуйн нэгж

Монополын тухай хуулиар нэгнийгээ унагаах ийм мэдээлэл дамжуулбал яах вэ? Улс төрийн албан тушаалтнууд өрсөлдөгчөө дарамтлах, зайлуулах ийм бодлого баримталбал яах вэ? Монгол Улсын иргэн дарамт шахалтад орох, эрх нь зөрчигдвөл, эрхээ хязгаарлуулбал, хүчирхийлэлд өртвөл, өш хонзонгийн бай болбол, нийгэмд эзлэх байр суурь, удам судраараа доромжлуулбал яах вэ? Бид саяхан л хэлмэгдэгчдийн тухай ярж байсан.

2,6 сая фэйсбүүк хэрэглэгчдийн пост бол шүгэл үлээгч мөн юмаа гээд яриад сууж байх нь зөв үү, ингэж болох уу? Бид хуурамч хаягуудаа цэгцлээгүй байгаа. Баруунтан, зүүнтэн, Лхүмбийн хэрэг, Гэндэн, Дэнзэнгийн хэрэг, Японы тагнуулын хэрэг гээд олон Монгол эх орончдын кэйс байна.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ