МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий аймгийн төлөөлөл УИХ-ын гишүүдтэй уулзлаа
2022.10.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хэнтий аймгийн төлөөлөл УИХ-ын гишүүдтэй уулзлаа

Хэнтий аймгийн Музейн хамт олон болон Хан Хэнтий Цогцолбор сургуулийн багш, ажилтнуудыг  УИХ-ын гишүүн Ц.Идэрбат  Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хамт хүлээн авч УИХ-ын үйл ажиллагаа, Хэнтий аймгийн төсөв, бүтээн байгуулалт, Түүхэн аялал жуулчлалын хөгжилд музейн гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар мэдээлэл хүргэж дурсгалын зураг татууллаа.

Мөн аймгийн Музейн даргаар ажиллаж байсан "Мандах" их сургуулийн багш, түүхийн ухааны доктор О.Баттуяа МУЗГ-ын шагнал, Монгол улсын "Соёлын тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.

Хэнтий аймгийн Музейн хамт олон аймгийнхаа 100 жилийн ойг угтсан “Хан Хэнтийн Дуулал” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын үеэр түүх дурсгал, соёлын 80 гаруй үзмэрийг дэглэн үзүүлж Хан Хэнтийчүүддээ танилцуулан бэлэг барьсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ