СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

“Иргэн таныг сонсъё” уулзалт өндөрлөлөө
2022.10.24
Орон нутгийн хөгжил

“Иргэн таныг сонсъё” уулзалт өндөрлөлөө

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Иргэн таныг сонсъё” уулзалт долоон өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Уулзалтад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, НИТХ-ын төлөөлөгч, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчид, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцлоо. Бүсчлэлээр 43 хороо тус бүрийн иргэдэд тулгамдаж буй хороо, дүүргийн удирдлага, дүүрэг, Нийслэлийн төлөөлөгчдийн зүгээс түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой анхан шатны асуудлуудын талаар нийт иргэдийн байр суурийг сонсож, шийдвэрлэхээр ажиллав.

Сүүлийн уулзалтад 22, 34, 32, 33, 21 дүгээр хорооны иргэд оролцож тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг төлөөлөгчдөд уламжилжээ.

Иргэдийн хөндөж буй нийтийн хэв журам сахиулах, хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, гэр хороолол бүхий хороодын автобусны буудлыг засварлах, маршрут, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, газар зохион байгуулалт, тоглоомын талбай, ундны ус, мал бүхий иргэд зэрэгтэй холбоотой асуултад төлөөлөгчид хариулж, үнэн бодит нэгдсэн мэдээллээр хангалаа.

Дээрх асуудлаар суурьшлын бүсэд мал маллаж буй иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг хэсэг маргаашаас ажиллаж эхэлнэ. СӨХ-ийн гаднах тоглоомын талбай эвдэрч, хуучирсныг Тохижилт нийтийнх аж ахуйн хэлтэс хариуцан шуурхай засварлахыг үүрэг болгоё. Мөн тогны асуудлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд 12 хороог дамнасан хүчдэл сайжруулах ажил Эрчим хүчний яаман дээр явж байна.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр Гэмтлийн араас нэгдүгээр хорооллын арын замыг дамнан 23, 30, 31, 43 дугаар хороог дайран өнгөрөх зургаан эгнээ бүхий авто замын ажил 2008 оноос хойш яригдсан. Энэ ажлын хүрээнд 780 нэгж талбарыг чөлөөлж байна. Мөн Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц, Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барихаар болсон" гэдгийг СХД-ээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ