МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зохиолч Г.Мэнд-Ооёо “Михай эменьскү” Олон улсын академийн “алтан цом”-оор шагнагдлаа
2022.10.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Зохиолч Г.Мэнд-Ооёо “Михай эменьскү” Олон улсын академийн “алтан цом”-оор шагнагдлаа

Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Чингис хааны одонт нэрт зохиолч, яруу найрагч “Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн судлал шинжлэл-2022” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал (2022.10.22-нд) их Эзэн Чингис хааны музейн хурлын танхимд боллоо.

Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёог “Михай Эменьскү” Олон Улсын Академийн дээд шагнал “АЛТАН ЦОМ”-оор шагнасныг өнөөдрийн хурлын үеэр гардуулан өгч, Парист төвтэй Европын Шинжлэх ухаан, урлаг соёл, эх бичгийн Академийн “ХҮНДЭТ ГИШҮҮН” болсныг зарлалаа.

Зохиолч Г.Мэнд-Ооёо бол:

  • Дэлхийн Урлаг соёлын академийн утга зохиолын доктор цол,
  •  Дэлхийн яруу найрагчдын дэд цол Шагналт яруу найрагч цол алтан титэм хүртсэн,
  • Нобелийн шагналын уран зохиолын төрөлд Монгол Улсаас албан ёсоор нэр дэвшсэн анхны хүн,
  • Мэгжид жанрайсэг хөтөлбөрийг санаачлагч, бүтээн залах үйлсийг удирдагч билээ.

 ...Хэдэн зууны цаадтай Цогт тайжийн цэцэлсэн үг
Хээр талын Монгол элгэнд шингээд
Оргилж дэвэрсэн онгодоор өргөж дэвшүүлсэн дуу
Олон үеийн чанадаас одоо ч сонсогдсоор байна… гэж их найрагчийн бичсэн шиг өөрийнх нь цээжнээс ундарсан үгс элгэн олон түмнийхээ оюуны цангааг тайлж, дэлхий тойрон хүмүүн төрөлхтний оюун санааг уран үгсээр тэжээн тэтгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ