МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.25
Улстөр

Т.Энхтүвшин: Шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолын төсөл цаашид хэрэгжих үү

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022.10.25/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

2017 онд Эрчим хүчний яамнаас гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам гэсэн 199-дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоол хүчинтэй байгаа юу, хүчингүй байгаа юу. 2023 оны төсөвт хөнгөлөлт үзүүлэх үү эс үзүүлэх үү? Хэдэн төгрөг тавьсан юм.

Бид шугамын өргөтгөл гэхээс илүүтэй эх үүсвэрийг бий болгоё, станцуудаа барья гээд эрчим хүчний асуудлыг нэлээн ярьж байгаа. Дорноговь аймгийн Эрдэнэцогтын нүүрсний уурхай дээр хүрэн нүүрсний ордод 2 цахилгаан станцын төсөл явж буй. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ? Үүнийг та нар дэмжиж байгаа юу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ