2022.10.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг
Германы Элчин сайдын яам 29-р тусгай сургуульд 13,302 Еврогоор дэмжлэг үзүүлэхээр боллоо
Ерөнхий боловсролын 29-р сургууль нь 1964 онд байгуулагдсан. 2022-2023 оны хичээлийн жилд 273 сурагч хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна. Энэ сургуульд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй болон аутизмтэй сурагчид суралцдаг.
Нийт хүүхдийн 85% нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг байна. Тус сургуульд мэдээллийн технологийн кабинетыг иж бүрэн тохижуулж, хүүхдийн хөгжлийн төвд хэрэгжүүлэх төслийн ажлыг ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Тэгш боломж шударга нийгмийн төлөө ТББ”-тай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хамтран ажиллаж, компьютерийн лабортарид шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулахаар боллоо.
Уг төслийн ажлыг бүрэн хангахад шаардагдах санхүүжилтэд ХБНГУ-ын ЭСЯ-аас 13,302 еврогийн дэмжлэг үзүүлж буй юм.
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.12.19
Төрийн дээд одон медаль гардуулав
2022.11.30
Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15