2022.10.27
Эдийн засаг, Худалдаа
Н.Энхболд: Монгол банк 2023 онд мөнгө хэвлэж гаргах уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Монгол банк мөнгө хэвлэж гаргах уу? 2023 оны төлөвлөгөөндөө мөнгө хэвлэж эргэлтэд оруулах тухай бодсон уу?
Хөрвөх чадвар сайтай түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 35.5%, банкнуудын орлого 22%-иар нэмэгдсэн гэсэн 2 тоо байна. Эхний тоо дээр олон нийтэд ойлгогдохоор тайлбар өгнө үү?
Нийт банкны системийн орлого 22% байна. Гэтэл иргэд өрхийн орлого, худалдан авах чадвар, бодит орлого бүгд доошоо буурсан. Эдийн засгийн өсөлт дөнгөж 1.5%-тай байна. Энэ хэр зэрэг зохистой үзэгдэл вэ? Бусад улс оронд ямар байдаг юм. Үүнтэй уялдаж өр, төлбөрийн асуудал маш хүнд болно.
Өрөө төлөх гэж улс орнууд янз бүрийн арга, хэмжээ хэрэглэдэг. Өрөө төлөх тал дээр банкнуудаа уриалдаг, оролцуулдаг боломж байна уу? Өндөр орлоготой байдаг бол гадаад өрийн дарамт буурсан үед мөнгийг нь буцааж өгнө гэдэг юм уу ийм гэрээ, хэлцэл хийгээд улсын гадаад өрийг дарахад ашиг орлогоосоо зарцуулах бололцоо байна уу? Банкнуудтай ярьж байгаа зүйл байна уу? Хувь нэмрээ оруулж болдоггүй юм уу?
Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.