МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн цахим шилжилтэд хэсгийн ахлагч нарын оролцоо чухал
2022.10.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төрийн цахим шилжилтэд хэсгийн ахлагч нарын оролцоо чухал

Монгол улс цахим шилжилтийг хэрэгжүүлж тодорхой түвшинд амжилттай яваа улс орны нэг.

Цахим шилжилтийг бид үр дүнтэй хийснээр даргын өрөөний үүдэнд хүлээдэг, өдөржин очер дараалалд зогсдог төрийн хүнд суртал арилж, эсрэгээрээ төрийн үйлчилгээ иргэдэд хүнд сурталгүй хүрч, цаг зав, санхүү мөнгөө хэмнэх боломжоор хангагдана.

Миний бие ч УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдан ажилладгийн хувьд цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжийг батлахад ажлын хэсэгт орж ажилласан.

Энэ хүрээнд миний бие санаачилга дэвшүүлж өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийг цахим шилжилтийн жишиг болсон, нээлттэй дүүрэг болгохыг зорилт болгож төр иргэний гүүр болон анхан шатанд цаг наргүй ажиллаж буй хэсгийн ахлагч нарт хэрэгцээ шаардлагатай гар утсыг бэлэглэлээ.

Цахим хөгжил, Мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө цаг үед миний бэлэглэж буй энэхүү гар утас хэрэглээ талаасаа илүү ажлын хэрэгсэл болсон. Тиймээс хэсгийн ахлагч нар маань хорооныхоо айл өрхүүдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, төрийн зарим үйлчилгээг ч ухаалаг утсаараа дамжуулан хүргэх боломжтой боллоо.

Хамтран ажилласан бүх хүмүүстээ баярласан, талархсанаа илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ