МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той уулзлаа
2022.10.31
Гадаад харилцаа

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той уулзлаа

Уулзалтын хүрээнд хоёр улсын Төв банк хоорондын хамтын ажиллагааг шинэ механизмаар хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож, хөнгөлөлттэй зээл олгох, тэр дундаа ногоон эдийн засгийг дэмжсэн зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав.

Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн асуудал дэлхий дахины эдийн засаг, худалдааны эргэлтэд нөлөөлж байгаа энэ цаг үед банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа чухал байгааг талууд санал нэгтэй илэрхийлсэн. Мөн Монголбанк, БНСУ-ын Төв банк хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлах, шаардлагатай хууль эрх зүйн орчин, зохицуулалтын асуудлаар санал солилцлоо. 

ШИНЭ МЭДЭЭ