bulgantuya.kh@gmail.com
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Жиргэх
2022.10.31
Гадаад харилцаа
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бүтээн байгуулалтыг дэмжсэн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2022.10.29/ тус улсын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон-той уулзлаа.Уулзалтаар талууд агаарын бохирдлыг багасгах, автозамын түгжрэлийг бууруулах, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих үр өгөөжтэй шинэ төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, БНСУ-ын ЭКЗИМ банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн Үйл ажиллагаа хариуцсан захирал И Жү Хун болон албаны бусад хүмүүс байлцлаа.
ШИНЭ
МЭДЭЭ
Х.Булгантуяа: Хувьцаа эзэмшигчдийг баялагтаа эзэн байж, хувьцааг нээлттэй байлгах шийдвэрийг гаргаж байхад зарим улс төрчид иргэдэд буруугаар ойлгуулж байна
2022.12.30
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
2022.12.21
“Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2022.12.20
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцлээ
2022.12.15
Х.Булгантуяа: Авлига өгсөн хүн нь хуулийн хариуцлага хүлээхээр авлига өгснөө илчлэх хүнгүй болчих вий гэсэн болгоомжлол байна
2022.12.15
Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна
2022.12.09
Х.Булгантуяа: Энэ хуульд отоглох газартай холбоотой асуудлыг тодорхой оруулж өгөөрэй
2022.12.02
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Орон нутгийн нислэгийн тийзний үнэ өндөр байна
2022.12.01
Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.12.01
Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив
2022.12.01
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
2022.11.30
Монгол Улс Зүүний чиглэлийн Азийн улс төрийн намуудын олон улсын байгууллагын хуралд уригдав
2022.11.28
"Өөр өнцөг" хэлэлцүүлэг
2022.11.10
Өсвөрийн парламент-2022: Насанд хүрснийхээ дараа гэж хүлээхгүйгээр хүүхдүүд нэгдвэл нийгэмдээ өөрчлөлт авчирч чадна
2022.11.08
“Орон Нутгийн Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах хөтөлбөр”-ийн оролцогчидтой уулзав
2022.11.07
Х.Булгантуяа: Ихэнх төрийн өмчит компани оффтейк гэрээтэй, ил тод биш байна
2022.11.04
Х.Булгантуяа: Ил тод байдлыг хангахад анхаарах ёстой
2022.11.03
УИХ-ын дарга БНСУ-д айлчиллаа
2022.11.02
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2022.11.02
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бүтээн байгуулалтыг дэмжсэн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо
2022.10.31