МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Томоохон төслийг хамтран эхлүүлнэ
2022.10.24
Гадаад харилцаа

Томоохон төслийг хамтран эхлүүлнэ

ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын худалдааны элч, Парламентын гишүүн ДАНИЕЛ КАВЧИНСКИ, тус улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ФИЛИП МАЛОН тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд:

Хоёр орны идэвхитэй хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ТОМООХОН ТӨСЛИЙГ ХАМТРАН ЭХЛҮҮЛЭХЭЭР санал нэгдэв.

УУХҮЯамнаас МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан эдийн засгийн үр өгөөжтэй уул уурхайн төсөл дээр хамтран ажиллах саналаа даруй хүргүүлэх, Их Британийн талаас боломжийг судлан богино хугацаанд шийдэл гаргаж, ажил хэрэг болгох амлалтыг харилцан авлаа.

Мөн нийт салбарын хүрээнд болон зэс, алт, газрын ховор элементийн ГЕОЛОГИ, ХАЙГУУЛЫН ажилд гадаадын хөрөнгө оруулалт татах, олон улсын дэвшилтэт технологи нутагшуулах чиглэлд хамтран ажиллах талаар ярилцав.

ШИНЭ МЭДЭЭ