МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2022.10.25
Гадаад харилцаа

БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, БНСУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ЛИ Ё ХУН-ыг хүлээн авч уулзлаа.

БНСУ батерей үйлдвэрлэлээр дэлхийд 2-рт ордог. Энэ туршлагад үндэслэн газрын ховор металлын салбарт тус улстай хамтран ажиллахаар санал солилцов.

МУ, БНСУ хамтран “Газрын ховор металлын судалгааны төв”-ийг байгуулан тус салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгааны төв байгуулах асуудлаарх Монгол талын ажлын хэсгийг миний бие ахлан ажиллана.

Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг бүс нутгийн хэмжээнд оновчтой төлөвлөх жишиг төсөл хөтөлбөрүүдийг санаачлах, төлөвлөгөө гарган ажиллахад БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци /МИРЕКО/-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцав.

ШИНЭ МЭДЭЭ