СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын хурал боллоо
2022.10.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын хурал боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хүндэтгэлийн баярын арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолоор Октябрийн раойноос 20 хороо, 28600 гаруй өрх, 128000 гаруй хүн амтайгаар өрх тусгаарлан, одоогоос 30 жилийн тэртээ засаг захиргааны нэгэн шинэ нэгжийг байгуулсан түүхтэй.

Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 100 Төлөөлөгч сонгогдон ажиллаж, орон нутагт  нутгийн өөрийн удирдах ёс төрийн удирдлагатай хослон хэрэгжиж эхэлсэн билээ. Уг ойг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн хуралдаанд хүрэлцэн ирсэн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд тус дүүргийн иргэд, үе үеийн ахмад ажилтнууд та бүхэндээ баярлалаа.

Нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад өнгө нэмж, иргэн бүрд хүрсэн үйлчилгээг үзүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэхээр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтыг Сонгинохайрхан дүүрэгт өрнүүлж байна. 

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг бид амжилттай хэрэгжүүлж, үүний дотор дүүргээ бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, автозам талбайг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг сайжруулах, хөрсний бохирдолоос ангижрах, хоггүй хороо, дүүрэг болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь олон өөрчлөлт, шинэчлэлтийг хийлээ.  Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн  өсөлт хөгжил, ололт амжилт чамлахааргүй их бөгөөд өнөөдөр ч гэсэн улсын хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаар улсын хэмжээнд тэргүүлж байгааг дуулгахад таатай байна.

ШИНЭ МЭДЭЭ