СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах, бодис давсны нөөцийг сайтар бүрдүүлэхийг үүрэг болголоо
2022.11.01
Орон нутгийн хөгжил

Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах, бодис давсны нөөцийг сайтар бүрдүүлэхийг үүрэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд  өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.

Хуралд оролцсон нийт удирдлагуудад “Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, Нийтийн эзэмшилийн гудамж, авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж,  нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай” байгааг хэллээ.

Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон 

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах

-Нийслэлийн Засаг даргын 2022 оны  “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

-Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1357 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

-“Digital city” төслийн хүрээнд хийгдэж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж танилцуулах

-Авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 05-аас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах

-Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах ажлаа шуурхай зохион байгуулах

-2022 онд дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тендер, сонгон шалгаруулалтад оролцож ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтыг гаргаж, иргэд, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ