Аялах мөрөөдлийг бодит болгож, хялбархнаар аяллаа төлөвлөх  "iTrip" аппликейшн мэндэллээ
2022.11.01
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Аялах мөрөөдлийг бодит болгож, хялбархнаар аяллаа төлөвлөх "iTrip" аппликейшн мэндэллээ

FLY WITH US хэмээн нэрлэсэн уг нээлтийн үйл ажиллагаанд аялал жуулчлалын салбарынхан, бизнесийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцсон юм.

Аялал жуулчлалын салбарт технологи амжилттай нэвтрүүлэгч, Монголын шилдэг стартап компаниудын нэг iHotel компани нь үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн "iTrip" аппликейшнийг шинээр хөгжүүлж хэрэглэгчдэдээ хүргэж байгаа юм.

iTrip вэбсайт болон аппликейшнаар хэрэглэгчид 800 гаруй авиа компани, тэр дундаа хямд үнэтэй нислэг үйлддэг компаниудын нислэгийн тийз захиалах, дотоодын зочид буудал, ресорт, амралтын газар захиалах, групп аялал захиалах, гадаад орны аялал, үзвэр, үйлчилгээг захиалах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.

Удахгүй "iTrip" аппликейшн дээрээс хэрэглэгч гадаадын 1.2 сая буудлыг захиалах, нисэх буудал руу хүргэх, тосох үйлчилгээ, аяллын даатгалын үйлчилгээг шууд авах боломжтой болох юм.

Дэлхийн аялал жуулчлалын томоохон байгууллагуудаас аялах нь тун удахгүй амьдралын хэмнэл болно гэдгийг зарлаж байгаа юм. Глобалчлал, технологийн хөгжлийг дагаад хүмүүс дэлхийн аль ч оронд ажиллаж, мөн амьдрах боломжтой болж байгааг цар тахлын үеэрх өөрчлөлт бидэнд харууллаа.

Олон залуучуудад гадаад улсуудаар явж аялах, амьдрах, ажиллахыг зорих болсон нь зөвхөн Монголд болж буй үзэгдэл биш ба дэлхийн даяар залуучууд Дэлхийн иргэн болж Аялал бол амьдралын хэмнэл болохыг илүү тодотгож байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ