Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо
2022.11.01
Хууль, эрх зүй

Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоо бол ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг зарчимтай. Өнгөрсөн 30 жилд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 удаагийн сонгууль болж, 372 төлөөлөгч сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээн сонгогдож, иргэдийнхээ эрх ашгийг илэрхийлж, нийслэл хотынхоо хөгжлийн төлөө үе үеийн төлөөлөгчид өөр өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн.

Миний хувьд 2008-2012, 2012-2016 оны хооронд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр, тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн өмчит үйлдвэрийн даргаар ажиллаж УБ хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажил хөдөлмөрөө зориулсан.

Өнөөдөр Хүндэтгэлийн хуралдаанд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,болон үе үеийн НИТХ-ын дарга, засаг дарга, төлөөлөгч нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ