МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аймаг сумынхаа хөгжлийн төлөө сэтгэлтэй 24 сумын оюутан, залуусын төлөөлөлтэй уулзлаа
2022.11.01
Орон нутгийн хөгжил

Аймаг сумынхаа хөгжлийн төлөө сэтгэлтэй 24 сумын оюутан, залуусын төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, сум бүрийн төлөөлөл болсон 50 орчим залуусыг Төрийн ордонд хүлээн авч, нутаг орныхоо хөгжил дэвшилд залуус ямар оролцоотой байх, цаашид бид ямар бүтээн байгуулалтыг хийх боломж, гарц байгаа талаар ярилцав.

Залуус маань Монгол улсын хэмжээнд хэрэгжиж, хүүхэд, багачууд, залуусын анхаарлыг ихээр татаж буй “Magic box” буюу контейнер номын сан төсөлтэй танилцлаа. Төслийн үр дүн, давуу талуудыг хараад Завхан аймгийн сум бүр тухайн төслийг иргэдийнхээ оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлэх боломж бий гэдэг дээр санал нэгдэв.

ХАМТДАА ХИЙЦГЭЭЕ! гээд нэгнээ урамшуулж, зоригжуулж, ЭВ НЭГДЭЛТЭЙ байгаа залуусаа хараад, тэдний үзэл бодол, санал санаачилгыг сонсоод бахархаж, хайрлах зэрэгцэж байлаа.
Амжилт хүсье. ЭРЧ ХҮЧТЭЙ байгаарай ЗАЛУУСАА!

ШИНЭ МЭДЭЭ