МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗД-ийн 3500 гаруй сурагчид "ШИНЭ АЛХАМ" номыг гардуулав
2022.11.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БЗД-ийн 3500 гаруй сурагчид "ШИНЭ АЛХАМ" номыг гардуулав

Арван жилийн сургуулиа амжилттай төгсөж, өөрийн хүссэн сургуульдаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээн зүтгэх бодол сурагч, хүүхэд бүрийн дотор бий.

Тэр хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд бага ч гэсэн тус дэм болж, оюунд нь хөрөнгө оруулах үүднээс Баянзүрх дүүргийн хэмжээнд төгсөх ангийн 3500 гаруй сурагч залуустаа "ШИНЭ АЛХАМ" номыг гардууллаа.

Уг номд элсэлтийн ерөнхий шалгалтаа хэрхэн амжилттай өгөх, гадаад дотоодын их дээд сургуульд хэрхэн элсэх зэрэг хэрэгцээ шаардлагатай бүх мэдээлэл багтсан. Авсан номоо үр бүтээлтэй ашиглаж элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилттай оролцон 800 оноо авч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн нисэх өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ирээдүйн улс эх орны хөгжлийн тулгуур багана, түүчээ нь та нар юм шүү. Оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа.

ШИНЭ МЭДЭЭ