МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, БНЭУ-ын Уул уурхайн сайдын ТНБД-тай уулзав
2022.11.03
Гадаад харилцаа

Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, БНЭУ-ын Уул уурхайн сайдын ТНБД-тай уулзав

“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн”-д оролцож буй УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Бандар Бин Ибрахим Алхорайеф, БНЭУ-ын Уул уурхайн сайдын төрийн нарийн бичгийн дарга Вивек Барадважтай уулзав.


Манай 3 улсын хувьд ашигт малтмалын салбарт харилцан туршлага, мэдлэг солилцох, ялангуяа газрын тосны салбарт болон энэ чиглэлийн геологийн суурь судалгаа, хайгуулд хамтран ажиллах боломж их талаар дэлгэрэнгүй санал солилцсоныг УУХҮЯ мэдээллээ.

Уулзалтын үр дүнд БНЭУ-аас энэ онд багтаж салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг УУХҮЯ, холбогдох агентлагуудад ажиллах бол Саудын Арабын Хаант Улсын хувьд манай улстай геологи, уул уурхайн салбарт төдийгүй бусад олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ