МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.03
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Ил тод байдлыг хангахад анхаарах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Төсөв дагаад хамгийн их яригдаж байгаа сэдэв нь Оптек гэрээг худалдан авах болон борлуулах гэрээг ил тод болгоё гэсэн. Хаана, хэрхэн ил тод болгох уу. Хэвлээд Төв талбайнхаа хажууд тавих юм уу. Мэдээж цахимаар хаа нэгэн газар тавигдаж л таараа. Эрх биш татварын систем нь арай илүү хөгжсөн иргэд олон нийтэд цахим үндэстэн болно гэж зарлачихсан. Эсвэл parlament.mn дээрээ байршуулах юм уу. Яг хаана тавих юм?

Ил тод байлгахгүй л юм бол ямар санкцтай болон ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй гэхээр эрх биш нөгөө компани нь бүтээгдэхүүнээ гаргахын тулд манайхыг бүртгэхийг хүссэн албан бичиг өгөөд, хэрэв бүртгэхгүй бол холбогдох байгууллагад нь хандах байлгүй дээ.

Татварын нэгдсэн системд бүртгүүлнэ. Хэрэв итгэхгүй байвал өөр гарц, гаргалгаа гаргах ёстой.

Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиа батлаагүй учир хэцүү байх шиг байна. Үүн дээр Б.Жавхлан сайд хариулт өгөх байх?

ШИНЭ МЭДЭЭ