МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

150 хүүхдийн цэцэрлэгийг хандиваар барьж ашиглалтад орууллаа
2022.11.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

150 хүүхдийн цэцэрлэгийг хандиваар барьж ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан гэр цэцэрлэгийн суурин дээр шинэ цэцэрлэг барихаар төлөвлөж 2022 оны 3-р сард анх шав тавьж байжээ. Ийнхүү 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг нээлтээ хийж үйл ажиллагаа эхлүүллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хамт өнгөрсөн тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзсан билээ. Энэ үеэр 41 дүгээр хороо, Баруунсалаанд байрлах 158-р цэцэрлэгийнхэн болон тус цэцэрлэгийн өргөтгөл гэр бүлэгт хичээллэж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүд шинэ цэцэрлэг барьж өгөхийг хүссэн юм.

Тэгвэл өнөөдөр тус гэр цэцэрлэгийн буйран дээр 150 ортой шинэ цэцэрлэгийг нээж, эздийг төвхнүүллээ. Цэцэрлэгийг сайн санаат хүмүүсийн дэмээр 100 хувийн хандиваар барьж, улсад хүлээлгэн өгч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өмнө нь өөрийн үүсгэн байгуулсан “Нямбаатар сан”-гаар дамжуулан “Нарны хүүхдүүд” төслийг найз нөхөд болон олон сайн санаат хүмүүсийн хамтаар хэрэгжүүлж байсан. Ийнхүү 5 дахь цэцэрлэг болох “Нарны хүүхдүүд 3” буюу 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл өндөр үүдээ нээлээ.

ШИНЭ МЭДЭЭ