СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай мэндчилгээ дэвшүүлэв
2022.11.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай мэндчилгээ дэвшүүлэв

Төр, иргэнийг холбох хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй хэрэгжүүлж байгаа та бүхэндээ “Хорооны хэсгийн ахлагч нарын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 7 хоногийн ням гаригийг дүүргийн хэмжээнд “Хорооны хэсгийн ахлагч нарын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор батлан гаргаж байсан түүхтэй.

Монгол улсын хүн амын 10 хувь нь оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн хөгжил цэцэглэлтийн түүх хэсгийн ахлагч та бүхий дундаршгүй их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд бий болсон билээ.

Төрийн бодлого шийдвэрийг бодит ажил болгож дүүргийнхээ хөгжил дэвшил, ирээдүйн төлөө итгэл төгс хамтран хичээн ажиллаж буй та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА   Н.АЛТАНШАГАЙ

ШИНЭ МЭДЭЭ