НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдааныг 2 дахь жилдээ зарлалаа
2022.11.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдааныг 2 дахь жилдээ зарлалаа

Баянгол дүүргийн харъяа төр, хувийн хэвшлийн ЕБС болон СӨБ-ын байгууллагын нийт багш, удирдлагуудын дунд “Багшийн  чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэг уралдаан II" зарлажээ.

Энэ удаагийн уралдааны эсээ бичлэгийн сэдэв нь “Багш миний амьдрал, Бахархал” аж. Эсээ бичлэг нь 500-700 үгэнд багтах бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 5-наас 25-ны хооронд p.munkhulzii@gmail.com хаягаар хүлээн авах юм.

Энэ жил 15 багшийг шалгаруулах бөгөөд шилдэгийн шилдэг 5 багш богино хугацаагаар арга зүйн сургалтанд суралцах бол шилдэг 10 багш сайн туршлага арга зүйгээс суралцах аялалд /100% тэтгэлгээр/ хамрагдана.

Энэхүү аяллын тэтгэлэгт уралдааныг БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

ШИНЭ МЭДЭЭ