СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуулыг танилцуулъя
2022.11.10
Барилга, Хот байгуулалт

Сонгинохайрхан дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуулыг танилцуулъя

Ирэх жил Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн цогцолбор байгуулах гэх мэт олон салбарт нэгэн зэрэг бүтээн байгуулалтууд өрнөнө. Зарим ажил нь эхнээсээ баригдаж буй. Ингээд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа шинэ бүтээн байгуулалтуудыг танилцуулъя.

1. Толгойт орчимд 3 том спорт цогцолбор барьж байна

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усан спорт сургалтын төв, өвлийн спортын ордон, спорт цогцолбор гэсэн гурван том спортын ордон баригдаж байна.

Усан спорт сургалтын төв нь 25 метрийн урттай таван зам бүхий бассейн, боулинг, фитнессийн тоног төхөөрөмжтэй олон улсын стандартад нийцсэн орчин үеийн ордон сүндэрлэж байна.

Спорт цогцолбор нь 640 хүний суудалтай хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай бүхий спорт комплекс байх бол өвлийн спортын ордоны бүтээн байгуулалт ашиглалтад орсноор уран гулгалт, хоккей, Сноубордоор‎ хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болно. Мөн усан спорт, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвөл, зуны олимпд оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм.

2. Олон улсын байгууллагатай хамтран мод үржүүлгийн газар байгуулна

Швед Улсын “Svedberga Plantskola Ab” олон улсын байгууллагатай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулав. Хэлэлцээрийн хүрээнд байгаль орчин, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарих, ойн бүсэд ойг нэмэгдүүлэх, гэр хорооллыг ойжуулах, мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах юм.

Тус олон улсын байгууллага нь эхний ээлжид шилмүүст мод тэр дундаа “Thuja” буюу тууяа модны үржүүлгийг нутагшуулах төсөл дээр хамтран ажиллахаар болсон.

3. Таван шар орчмын хуучны орон сууцуудыг дахин барилгажуулна

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу Таван шар орчмын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болоод олон жил болж байна. Тиймээс нийслэлээс нийтийн орон сууц болох СТ-01, СТ-02, СТ-03, СТ-04, СТ-05 дугаар байруудыг буулган шинээр төлөвлөн барилгажуулахаар болсон. Төсөл хэрэгжсэнээр 160 өрхийн 700 гаруй иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.

4. Дүүргийн 13 хороонд 3Х3 сагсан бөмбөгийн талбайтай болно

Нийслэлийн Засаг даргын  А/986-р захирамжын хүрээнд 2022 онд нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаар болсон. Уг ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн дараах 13 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах төлөвлөгөө, байршлыг тогтоож, гүйцэтгэлийн ажлууд эхэлсэн.

Хороодод 2022 онд хийж гүйцэтгэх сагсан бөмбөгийн 3x3 талбайн байршлууд:

  • 2-р хороо Шинэ толгойт хороолол 102, 106-р байрны ар талд – Бетон цутгалт хийсэн
  • 3-р хороо Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хашаанд- Газар шорооны ажил хийсэн
  • 4-р хорооо Их наран 11 дүгээр гудамжны баруун хэсэгт-Хуучирсан тоглоомуудыг буулгах хүсэлт өгсөн, хуучин тоглоомын талбайг шинэчлэх
  • 7-р хороо Баянхошуу 25 дугаар гудамжны нийтийн эзэмшил талбайд - А даалгавартай
  • 10-р хороо Зүүн баян уулын 11-р гудамж- Хуучин сагсны талбайг шинэчлэх
  • 16-р хороо 26 дугаар байрны зүүн тал буюу 1,2-р орцны зүүн тал- Бетон цутгалт хийсэн
  • 17-р хороо 34 дүгээр байрны зүүн талд нийтийн эзэмшил талбай-Бетон цутгалт хийсэн
  • 19-р хороо 92 дугаар цэцэрлэгийн зүүн урд тал- Газар шорооны ажил хийсэн20-р хороо Цэргийн хотхоны баруун хойд талд- Хуучин сагсны талбайг шинэчлэх
  • 29-р хороо Драгон төвийн хойно- Хуучин сагсны талбайг шинэчлэх
  • 33-р хороо 122-р сургуулийн зүүн талд- Газар шорооны ажил хийсэн
  • 34-р хороо 106-р сургуулийн баруун талд-Газар шорооны ажил хийсэн
  •  5-р хороо Баянголын 5 дугаар гудамж

ШИНЭ МЭДЭЭ