МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.11
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Гадаад руу гарч буй мөнгөн урсгалын тооцоолол байна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монгол улс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг маш сайн тавьж өгөх ёстой. Гадны зээл тусламжийг хамруулах хэрэгтэй. Сая Монгол улсын 2023 оны нэгдсэн төсөв батлагдлаа. Эрүүл мэндийн салбар улсын төсөвт 4,8 тэрбум төгрөгийн орлого оруулдаг байна. Харин буцаад 1 тэрбум 79 их наяд төгрөг авдаг. Үүнийг 1,1 их наяд нь урсгал зардал, 172 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал байдаг аж. Ингээд үзэхээр энэ салбарт өгч буй санхүүжилт харьцангуй бага байна. Үүнийг цаашид анхаарах нь зүйтэй.

Танай яам 2016 оноос цахим хөтөлбөрийг эхлүүлсэн. Есдүгээр сард хаалтаа хийсэн байна. Энэ хөтөлбөр юу шийдсэн бэ?

Монгол улсаас гадаад руу явж эмчлүүлж байгаа хүний тоо, судалгаа ямар байна вэ? Ямар хэмжээний мөнгө гарч байгаа талаар тооцоолол байна уу? Хорт хавдартай холбоотой БНСУ, Япон зэрэг орнуудаас мэргэжлийн баг авч ирээд хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил байна уу? Мөн лабораторын ажил үнэхээр чухал. Энэ асуудал Монголд ямар хөгжилтэй байна вэ? Түүнчлэн эд эс эрхтэн шилжүүлэх төвийн ажил ямар байна вэ? Үүнийг дэмжих чиглэлд ямар ажил хийж байна вэ?

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ