Сэлэнгэ аймагт 2023 онд 28 төсөл арга хэмжээ бүрэн дуусна
2022.11.11
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймагт 2023 онд 28 төсөл арга хэмжээ бүрэн дуусна

Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа. Сэлэнгэ аймагт нийт 96,814.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 36 төсөл арга хэмжээ хэрэгжихээс 2023 онд 40,407.1 тэрбум төгрөгөөр санхүүжиж, 28 төсөл арга хэмжээг бүрэн дуусгахаар батлагдсан юм.

  • Сүхбаатарчуудынхаа дулаан өвөлжих, “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж улсын төсвийн татаас хөрөнгө 2022 онд 980 сая төгрөг байсныг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,980 тэрбум төгрөгөөр.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хэрэгжиж буй Жишиг сум хөтөлбөрийн санхүүжилт өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд 1,601.0 тэрбум төгрөгөөр тусгагдсан байсныг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2,601.0 тэрбум.
  • Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2021 оноос эхэлсэн Залуучуудын хөгжлийн ордны төсөвт 2022 оны 02 дугаар сарын 18-нд Барилгын хөгжлийн төвийн магадлал хийгдэж, одоо барилгын 60 хувьтай үргэлжилж байгаа ч 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд дээрх барилга, байгууламж тусгагдаагүй байсныг магадлал хийгдсэн 2,370.1 тэрбум.
  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдаж буй Ахмадын төвийн барилгын нэмэгдсэн төсөвт өртгийг бүрэн тусгуулж, 2,207.8 төгрөгөөр тус тус төсөвт суулгалаа.
  • Мөн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг Сэлэнгэ аймагт 16,630.7 тэрбум төгрөг байна.

Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2023 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал Сэлэнгэ аймагт 1,102,714.3 тэрбум байна.

ШИНЭ МЭДЭЭ