МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Т.Аубакир Элчин сайд Г.Койшибаевыг хүлээн авч уулзав
2022.11.15
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Т.Аубакир Элчин сайд Г.Койшибаевыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, махны экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.

Уг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир болон Ажлын хэсгийн гишүүд болох Ц.Туваан, Т.Энхтүвшин нар өнөөдөр (2022.11.14) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Койшибаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан Улс руу хонь, ямаа, адууны мах экспортлох талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир уулзалтын үеэр Монгол Улсаас тус улс руу адууны мах амжилттай нийлүүлж байгааг тодотгоод цаашид хонь, ямааны мах экспортолж, нэр төрлийг нь нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн баруун аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул энэ асуудалд анхаарч, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн.

Элчин сайд Г.Койшибаев хэлсэн үгэндээ, “Казахстан Улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны нэг. Гадаад улс орнуудаас манай улс руу хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд тус холбооны шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Таны тавьсан саналыг шийдвэр гаргах түвшний удирдлагууддаа уламжилж, хариу мэдэгдэнэ” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоог хангуулах, нэгдсэн нэг системтэй болох асуудалд цаашид анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Мөн Ажлын хэсгээс Евроазийн эдийн засгийн холбооны шаардлага, шалгуурт нийцсэн мах нийлүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагуудад уламжилж, шаардлагатай эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана

ШИНЭ МЭДЭЭ